📅

Нефтийн үнэ 10 хувиар өсөв

🕔 2016/03/07 10:14

Brent ба WTI маркийн нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт өслөө. ОХУ ба ОРЕС-ийн орнуудын уулзалт удахгүй болох мэдээний улмаас үнэ ийнхүү өсжээ. Мөн АНУ-ын нефть олборлох цооногийн тоо цөөрсөн мэдээ ч үүнд нөлөөлөв.

Гуравдугаар сарын 4-ний Баасан гаригийн арилжааны хаалтаар Лондоны ICE бирж дээр Brent нефтийн тавдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний нэг баррелийн үнэ 4,5 хувиар нэмэгдэн $38,72 хүрлээ. Brent маркийн хувьд энэ нь 2015 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнгөрсөн долоо хоногт Brent нийтдээ 9,3%-иар өслөө.

Нью-Йоркийн NYMEX бирж дээр WTI маркийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн гэрээний нэг баррель нь 3,9%-иар нэмэгдэн $35,92-оор арилжаа хаажээ. Долоо хоногийн турш энэ маркийн нефтийн үнэ 9,6%-иар өсчээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?