📅

1000 нохой устгах ажил эхэллээ

🕔 2016/01/18 15:18
1000 нохой устгах ажил эхэллээЗолбин ноход гудамж талбайд олноороо цугларч, хүн рүү дайрах тохиолдол цөөнгүй гарч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тухай Дархан сумын баг болон иргэдээс санал гомдол ихээр ирсэн тул аймгийн НААҮГ-аас золбин нохой устгах ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Хот тохижуулах газрын анчидтай эзэнгүй золбин нохой устгах тухай тав хоногийн гэрээ хийж 1000 золбин нохой устгахаар төлөвлөсөн байна.
Золбин нохой устгах ажил энэ сарын 18-наас эхэлсэн тул иргэдийг тэжээвэр нохойндоо хүзүүвч таних тэмдэг зэргийг зүүж өдрийн цагаар сул тавихгүй байхыг НААҮГ-аас анхааруулж байна. Өнгөрсөн хугацаанд "Хүний үнэнч анд” аяны хүрээнд "Цагаан боржин” ХХК нь тус сумын 15 дугаар багийн төвд байрлаж ажлаа тус багийн 539 айл өрхөд танилцуулж 66 өрхийн 84 нохойг /өссөн дүнгээр/ бүртгэлд хамруулан пайзжуулж, хүзүүвч, гэрчилгээ олгожээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?