📅

Байгууллагуудын гадна хуримтлагдсан хур хогийг зайлуулна

🕔 2016/02/19 10:59

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Нийтийн аж ахуй, Үйлчилгээний газартай хамтарч "Дархан хотын тохижилтын өнөөгийн байдал, цаашдын арга зам” сэдэвт хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ, НААҮГ, Захирагчын ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Байгаь орчин, Аялал жуулчлалын газар, Ургамал газар тариалдангийн эрдэм шинжилгээний хүрээлэн Дархан сумын бүх , СӨХ, "Дархан-Ус сува”г ТӨХК зэрэг байгууллагууд болон 50 гаруй иргэн оролцлоо. Энэ үеэр хотын өнгө үзэмжийг сайжруулж ногоон байгууламж болон жишиг хорооллуудын бүтээн байгуулалтын арчлалт хамгаалалтыг нэмэгдүүлж нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын тохижилтыг эзэнтэй болгохоор тогтов. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын хашааны гадна хуримтлагдсан их хэмжээний хогийг ачуулж гудамж талбайн хогийн савын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг оролцогчид гаргасныг аймгийн удирдлагууд дэмжиж нэмэгдүүлэхээр боллоо.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?