📅

СУМЫН ЦОЛТОЙ БОЛОН ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО

🕔 2018/04/24 10:12
СУМЫН ЦОЛТОЙ БОЛОН ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛООДархан-Уул /МОНЦАМЭ/.Манай аймагт анх удаа сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд болж өндөрлөлөө. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон уг барилдааныг Дархан-Уул аймгийн Үндэсний бахийн холбооны тэргүүн, аймгийн арслан Д.Батбаяр тэргүүтэй бөхчүүд зохион байгуулжээ.

Барилдаанд 40 гаруй байгууллагын 120 орчим бөх оролцож уран мэхийг уралдуулснаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Алтанцоож түрүүлжээ. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын заан Х.Наранбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, сумын заан Д.Дэжиддорж нар хоёр, гуравдугаар байр эзэлжээ.

Залуу бөхчүүдийн барилдааныг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол Улсын харцага Б.Одгэрэл нар бөхийн хорхойтнуудын хамт үзэж сонирхсон ажээ.
 
Л.Отгонбаатар
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?