📅

“Дархан Хайрхан “ бөхийн дэвжээний 10-н жилийн ой тохиож байна

🕔 2018/07/02 11:32

“Дархан Хайрхан “ бөхийн дэвжээний 10-н жилийн ой тохиож байна

 

Монголчууд бид эрт дээр үеэс эхлэн үндэсний бөхөө дээдэлж хүндэтгэл үзүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа үндэсний бөхөөр хичээллэдэг иргэдийн тоо нэмэгдсээр байна. Дархан-Уул аймагт "Дархан Хайрхан” бөхийн дэмжээ байгуулагдаад 10-н жил болжээ. Тэд өнөөдөр /2018.06.29/ түүхт 10-н жилийнхээ ойг Биеийн тамир спортын газрын зааланд хүчит 128 бөхийн барилдааныг зохион явуулж ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ойн баярт хүндэтгэл үзүүлж аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр нар оролцож улс аймгийн шагналыг гардуулсан юм. Биеийн тамир Спортын "Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Аймгийн арслан А.Амараа, М.Төмөртогоо нар энгэрээ мялаасан бол Найрамдлын Дархан тэмдгээр аймгийн арслан С.Ерөөлт, Тэргүүний ажилтан цол тэмдгээр аймгийн харцага Ж.Бадрал, Аймгийн Засаг даргын жуух бичгээр аймгийн начин Х.Чинбат нар шагнагдсан юм. Энэхүү бөхийн дэмжээ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд анх аймгийн арслан А.Амараа, Б.Сүхбаатар нарын удирдлага доор долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Тухайн үеэс хойш өнөөдрийг хүртэл аймгийн арслан 7, аймгийн заан 2, аймгийн харцага 3, аймгийн начин 8, сумын заан 28-н цолтныг өлгийдөн авчээ. Мөн аймгийн наадамд 5-н түрүү, 5-н үзүүр нийт 24 шөвөг хүртэж 51 удаа сумын наадамд түрүүлсэн бахдам амжилтыг үзүүлжээ.  
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?