📅

Дархан сумын “Хөдөлмөрийн аварга”-уудыг шагнав

🕔 2019/02/01 18:35
Дархан сумын ЗДТГ-аас жил бүр сар шинийн баярын өмнөхөн улс, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж үйлс хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан шилдэг тэргүүний хамт олон, иргэнийг шалгаруулдаг уламжлалтай.
Тэдгээр иргэд, ААНБ-ыг “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжилдөг.2018 оны Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Залуучууд театрын их танхимд болов.
17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жилийн Хөдөлмөрийн аваргуудыг алдаршуулж байна.
Хөдөлмөрийн аварга иргэд:
1. Төр, захиргааны салбарын “Хөдөлмөрийн аварга”-Дархан-Уул аймгийн ХХҮГ-ын Нийгмийн Халамжийн хэлтсийн дарга Батсүхийн Оргил 
2. Хүнс хөдөө аж ахуйн салбарын “Хөдөлмөрийн аварга”-Малчин багийн иргэн Цэвээнжавын Нэмэхжаргал
3. Боловсролын салбарын “Хөдөлмөрийн аварга”-Дархан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Вандангийн Отгонхүү
4. Дэд бүтцийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-“Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Турбины машнист Дэндэвийн Давхарбаяр 
5. Соёл, урлагийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Удирдаач, Хөгжмийн зохиолч Отгоны Золбаяр 
6. Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын “Хөдөлмөрийн аварга”-Дархан Ус суваг ХК-ийн Нийтлэг үйлчилгээний албаны Экскаваторчин Гантөмөрийн Золбоо
7. Спортын салбарын “Хөдөлмөрийн аварга”-Дархан сумын 4 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Туулын Солонго
8. Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн Нярайн их эмч Сүхбатын Уранчимэг
9. Хууль, хяналтын салбарын “Хөдөлмөрийн аварга”-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн байцаагч, Цагдаагийн ахмад Цэндийн Билэгсайхан
“ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” БАЙГУУЛЛАГААР:
1. Дархан-Уул аймгийн Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн хамт олон
“ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” БАГААР:
1. Дархан сумын 1 дүгээр багийн хамт олон тус тус шалгарлаа.
Хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ИТХ-ын тэргүүлэгчид, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Д.Батбаяр, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар оролцож шилдгүүдийн шагналыг гардуулав.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?