📅

Дархан “Соёл урлагийн академи”-тэй болно

🕔 2015/11/23 13:50

Дархан-Уул аймгийн соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтран зохион байгуулж буй "Соёл урлаг, бүтээлч үйлдвэрлэл түншлэл-2015” нэгдсэн арга хэмжээнд зориулсан үзэсгэлэн худалдаа "Залуучууд” театрт нээгдлээ.

Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн соёлын байгууллагуудын төлөөллөөс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд, "Хаяг реклам үйлдвэрлэгчдийн холбоо”, "Дархчуудын холбоо” зэрэг ТББ-ууд болон зохиолч, хөгжмийн зохиолчид оролцож өөрсдийн уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж иргэдэд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүллээ. Уг "Нэгдсэн зөвлөлгөөн”-д аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, БСГ-ын дарга Б.Ганчулуун нар болон "Залуучууд” театр, Төв номын сан, аймгийн Музей зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцов.

Энэ үеэр "Соёл урлаг, бүтээлч үйлдвэрлэл түншлэл-2015” нэгдсэн арга хэмжээгээр соёлын байгууллагуудад тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж ирэх жилээс оны шилдэгээ шалгаруулдаг хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж соёл урлагийн байгууллагуудын бодлогыг тодорхойлж ажлаа төлөвлөн хэрэгжүүлдэг, гадаад дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилго бүхий мэргэжлийн бүтэцтэй "Соёл урлагийн байгууллагуудын академи”-ыг байгуулахаар боллоо. Ийнхүү нэгдсэн зөвлөлгөөнөөр уран бүтээлчдээс ирсэн олон санал, хүсэлтүүдийг тусгасан "Өргөх бичиг”-ийг аймгийн ЗДТГ-т хүргүүлэхээр тогтлоо. Мөн Монголын Сэтгүүлчдийн холбооны "Ган үзэгтэн” шагналаар "Хос Дог” уран бүтээлийн нэгдлийн менежер, сэтгүүлч н.Цэндсүрэн, Засаг даргын "Жуух бичиг”- ээр "Мөнхийн үсэг” ХХК-ийн эх бэлтгэгч Т.Банзрагч нарын 10 уран бүтээлч хөдөлмөрөө үнэлүүллээ.

Түүнчлэн оролцогч байгууллагуудаас шагналыг нь ивээн тэтгэж таван азтан шалгаруулсан нь ирсэн зочдын анхаарлыг ихэд татав. Тухайлбал: аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатын сугалсан сугалаагаар сэтгүүлч Х.Соёл-Эрдэнэд сугалааны тасалбар таарч "Хос дог уран бүтээлийн нэгдэл”-ийн шагнал болох "Дархан хотын 8 бахархал” зургийг гардан авлаа.

Х.Соёл-Эрдэнэ:-"Анх Дархан хотын 8 бахархалыг аймгийн Иргэдийн хурлаар баталсаны дараагаар "Хос Дог уран бүтээлийн нэгдэл”-ийн захирал Г.Анхбаярыг эвлүүлж бүтээл болгож өгөхийг хүсч байсан. Харин энэ удаа азтан болж тэрхүү зургийг авсандаа туйлын баяртай байна” гэв. Үүнээс гадна сугалаагаар "Залуучууд” театрын үзвэр үйлчилгээг бүтэн жил үнэгүй үзэх эрхийн бичгийг Төв номын сангийн арга зүйч Г.Нямцэндэд таарсанд тэрбээр хуран цугларсан хүмүүсийн дундаас хамгийн өндөр настан болох н.Ханд гуайд бэлэглэж олны талархал хүлээлээ. Өндөр настан н.Ханд гуай "Говийн зэрэглээ” киноны холбоочин бүсгүйн дүрээр Монгол түмнээ дурсагддаг жүжигчин Я.Оюунцэцэгийн ээж аж.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?