📅

Алдарт Жангар туйлын тухай

🕔 2017/04/22 18:02
 
 Алдарт Жангар туйлын тухай
Жангар бол 15-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт Монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлагын тууль юм. Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар нь Монголын эртний утга зохиолын гурван оргил билээ.
 
1924 оноос Оросын Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монголын ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. Шинжлэх Ухааны Академи Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн Жангар туулийн 13 бүлгийг Халимаг хэлнээс буулгаж олны хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм.
 
Монгол судлалын нэрт эрдэмтэн Б.Ринчен өөрийн шавь Т.Галсанд Жангар туулийг эмхтгэн Монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч өөлд Тангадын хүү биелүүлж, 2006 онд "Монгол Жангар" хөлгөн их судрын хоёр ботийг Монгол түмэндээ өргөн барьсан бөгөөд уг хоёр ботийн зураг чимэглэлийг зураач Жадамбын Төмөрхуяг дан билгэдлийн хээ угалзаар зурж чимэглэжээ. Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл бөгөөд Тангадын Галсан "Монгол Жангар" аа нийт таван ботиор хэвлэлд бэлдсэн бөгөөд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2 боть нь хэвлэгдэж үлдсэн 3 боть нь гар бичмэлээрээ байгаа бөлгөө. "Монгол Жангар" тууль нь үндсэндээ дөрвөн боть бөгөөд тав дахь боть нь Жангар туультай холбоотой тайлбар толь юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?