“Багш суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр”-т хамрагдаж байгаа сурагчид сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байна
Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар 2017 оноос Багш сурагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Шарын гол сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын дунд хэрэгжүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны чанарын үнэлгээгээр Шарын гол сумын 2 дугаар сургууль аймагтаа 4 дүгээр байранд орсон амжилтыг үзүүлсэн билээ. Харин энэ онд Дархан сумын 1 дүгээр сургууль, Хонгор сумын 11,14 дүгээр сургууль, Орхон сумын 8 дугаар сургуулиудын багш сурагчдын дунд "Багш суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн 2018 оны 03 дугаар сарын 3-наас хэрэгжүүлж эхлээд байна. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 4-н сургуулийн 65-н багш эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бол өнөөдөр /2018.03.29/ төгсөх ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээнээр өрсөлдөж байна. Тэмцээнд нийтдээ 4-н сургуулийн эрэгтэй эмэгтэй 8-н багийн 64-н сурагчид оролцож байна.