📅

Монгол, Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд 9 багш, 7 сурагч ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо

🕔 2019/01/17 12:34

Монгол, Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд 9 багш, 7 сурагч ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо

 

Монголын энх тайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ой болон Монгол Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд зохион явагдсан орос хэлний олимпиад, шилдэг багш нарын уралдааны дүн гарчээ. Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв, Дархан гэсэн зургаан аймгийн төгсөх ангийн 27 сурагчдын дунд орос хэлний олимпиад явагдаж 7 сурагч ОХУ-д үнэ төлбөргүй өөрийн дуртай их дээд сургуульдаа суралцах эрхтэй боллоо. Үүнд: Дархан-Уул аймгийн 1 дүгээр сургуулийн сурагч Ц.Энхсар, Дархан-Уул аймгийн Дархан Эмпати сургуулийн сурагч Г.Дагинас, Дархан-Уул аймгийн Дархан Эмпати сургуулийн сурагч Ж.Жаргал, Орхон аймгийн сурагч Б.Мөнгөншагай, Орхон аймгийн сурагч Ш.Евгени, Сэлэнгэ аймгийн сурагч Е.Мөнхтунгалаг, Булган аймгийн сурагч Л.Батцэцэг нар багтжээ. Харин шилдэг багш шалгаруулах уралдаанд нийтдээ зургаан аймгийн 30 багш оролцсоноос 9 багш ОХУ-д үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх боломжтой боллоо. Үүнд: Дархан-Уул аймгийн 14 дүгээр сургуулийн багш О.Тунгалаг, Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн багш Ц.Нармандах, Дархан-Уул аймгийн Оюуны –Ирээдүй цогцолбор сургуулийн багш О.Ундармаа, Дархан-Уул аймгийн Монгол –Оюу сургуулийн багш М.Туяа, Орхон аймгийн багш Л.Мөнхгэрэл, Орхон аймгийн багш Э.Батдалай, Сэлэнгэ аймгийн багш В.Оюун, Хөвсгөл аймгийн багш А.Туяа, Төв аймгийн багш М.Адъяа нар шалгарсан байна. Та бүхэндээ Дарханчуудынхаа өмнөөс талархал дэвшүүлье. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?