📅

Эмчилгээнийхээ зардлаас илүү гарсан мөнгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж авч хандивлав

🕔 2019/02/13 16:40
“Дархан Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ариундалай аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай төхөөрөмж хэрэгсэл хандивлажээ.
Тодруулбал хүүхдийн тасагт нэн шаардлагатай 28 ширхэг утлагын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, хүүхдийн зөөврийн монитор, сувилагчийн тэргэнцэр, хүүхэд болон том хүний хүчил төрөгчийн 40 ширхэг маск зэргийг хандивлалаа.
Тэрээр энэхүү төхөөрөмж хэрэгслийг өөрийн эмчилгээний зардлаас илүү гарсан мөнгөөр худалдан авсан аж.
Д.Ариундалай нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон тул өнгөрсөн 12 дугаар сард ард иргэдийн хандив тусламжаар эмчилгээний зардлаа босгож БНЭУ-д хагалгаанд орсон.
Эмчилгээний зардалд 150 гаруй сая төгрөгийг зарцуулж, ард иргэдээс цугласан мөнгөнөөс үлдсэн хандивыг сайн үйлсийн аянд зарцуулахаар шийдвэрлэсэн нь энэ ажээ.
Тэрээр зарим төхөөрөмж хэрэгслийг БНЭУ-аас худалдаж авсан бол заримыг нь Улаанбаатар хотоос авсан байна.
Түүний эмчилгээний зардалд зориулж "Далайд дусал нэмэр" аяныг өрнүүлж Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн МАН-ын гишүүд, ТББ-ууд, ААНБ, иргэд хандив өргөсөн аж.
Надад тохиолдсон өвчин дахин нэг ч хүнд битгий тусаасай, өвдсөн хойноо бус өвдөхөөсөө өмнө сэргийлж байгаасай гэсэн үүднээс тэрээр аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлажээ.
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?