📅

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр 3-н аппаратыг хүлээлгэн өгөв

🕔 2018/08/07 09:27

 

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр 3-н аппаратыг хүлээлгэн өгөв

 

Аймгийн удирдлагууд өнөөдөр /2018.08.02/ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 2 ширхэг Фото эмчилгээний аппарат, Сэргээн засах тасагт 1 ширхэг лазер аппарат буюу нийт 8.7 сая төгрөгийн өртөг бүхий 3 аппаратыг хүлээлгэн өглөө.

Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгаар жилд 3800 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдгээс 350 нь нярай хүүхэд байдаг. Тэдний 250 гаруй нь нярайн шарлалт гэсэн оношилгоотойгоор хэвтэн эмчлүүлдэг байна. Өнөөдөр хүлээлгэн өгсөн дээрх 2 ширхэг Фото аппарат нь нярайн шарлалтыг эмчлэх зориулалттай бөгөөд энэ төрлийн аппарат Хүүхдийн тасагт нэг байдаг ч овор хэмжээ ихтэй зөөвөрлөх боломжгүй, зөвхөн сэхээний тасагтаа хэрэглэгддэг байжээ. Харин энэ онд аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд шинээр орчин үеийн 2 аппараттай болсноор нярайн шарлалтыг цаг алдалгүй хурдан эмчлэх нөхцөл бүрдэж буйд Хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүд талархаж байна.

Мөн Сэргээн засах тасагт хүлээлгэн өгсөн 1 ширхэг лазер аппарат нь арьс, зөөлөн эд, яс зэрэг бүх эдэд үүссэн гэмтлийг нөхөн сэргээх зориулалттай. Тус аппарат нь соронзон, гэрлийн, хэт ягаан туяаны цацрагийн эмчилгээний аппаратуудыг нэг дор орлож, олон төрлийн эмчилгээг үзүүлэх боломжтой юм. Эмчилгээний үр дүн ч энгийн аппаратаас илүү өндөртэй хэмээн мэргэжлийнхэн үзэж байна.

2017 оноос эхлэн Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн салбарт чиглэсэн төслүүдийг ийнхүү хэрэгжүүлж , эмнэлэгт шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?