📅

Эрүүл Мэндийн газарт эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа

🕔 2016/03/18 12:31

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалаг-Тамир, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан зэрэг холбогдох албаны удирдлагууд аймгийн Эрүүл Мэндийн газарт нийт 21 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөв.

Үүнд: эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа монитор, памп, амбуу, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппарат зэрэг 21 сая төгрөгийн тоног төхөөрөмж багтсан байна. "Аймгийн удирдлагууд манай эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг яаралтай шийдвэрлэсэн нь цаг үеэ олсон чухал ажил боллоо” хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл уг техник хэрэгслийг хүлээж авах үед хэлсэн үгэндээ онцлов. Тус аймагт Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулж энэ сарын 12-нд аймгийн Онцгой комисс хуралдаж зохих шийдвэр гарсны дараа аймгийн Засаг даргын Захирамж гарч холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм. Захирамжийн дагуу дээрх тоног төхөөрөмжийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн. Энэ нь аймгийн Засаг даргын энэ оны тавдугаар сарыг дуусталх хугацаанд зарцуулах ёстой байсан нөөц хөрөнгө юм байна. Мөн Дэлхийн зөн ОУБ-аас таван сая төгрөгийн үнэ бүхий авто машины дотор нь байрлуулдаг зүрхний бичлэгийн аппаратыг ЭМГ-т авч өгөхөөр болжээ.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?