📅

“Түр хоноглох байр”-ыг бүрэн тохижуулна

🕔 2016/03/14 07:52

Дэлхийн Зөн Швейцарь ОУБ-ын Монгол Улсыг хариуцсан захирал Жианина Коста-гийг аймгийн Засаг дарга А.Энхболд хүлээн авч уулзав.

Уулзалтаар аймгийн удирдлагууд "Нийгмийн үйлчилгээг-Танд” аяны хүрээнд хийгдсэн "Түр хоноглох байр”, "Хүчирхийллээс хамгаалах байр”-ны асуудал, "Архигүй Дархан” төсөл, "Сургууль орчмын аюулгүй байдлын бүс” зэрэг асуудлыг танилцууллаа. Энэ үеэр Дэлхийн Зөн Швейцарь ОУБ-ын Монгол улсыг хариуцсан захирал Жианина Коста-гийг аймгийн Засаг даргын шагнал "Найрамдлын Дархан” тэмдэгээр шагнасан юм. Тэрбээр дээрх асуудлуудыг төв байгууллагадаа танилцуулж цаашид туслаж дэмжих боломж бололцоог судлахаа илэрхийлэв. Одоогийн байдлаар "Түр хоноглох байр”-анд 22 хүүхэд, эмэгтэйчүүд байрлаж байна.

Тус байранд эхний саруудад 40 гаруй хүн хоноглож байсан. Эдгээр хүмүүсийг нийгэмшүүлэхийн тулд аймгийн ЗДТГ, НХҮХ, ХХ, БСГ, ЦГ зэрэг холбогдох төрийн байгууллагууд, Дэлхийн зөн ОУБ болон хариуцан ажиллуулж буй "Сэтгэлийн ариун дэм” ТББ хамтарч ажил хөдөлмөрт зуучлахаар бичиг баримтжуулж сургалтад хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.  

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?