📅

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид “Нийгмийн үйлчилгээг танд аян”-д нэгдэв

🕔 2015/12/01 09:13


Аймгийн Засаг даргын санаачилгаар "Нийгмийн үйлчилгээг танд” аян өрнөж байна. Аяны хүрээнд орц хонгилд амьдрах иргэд түр хоноглох болон хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр асрамжлах байрыг байгуулахаар ажиллаж байна. Дархан хотын унаган охин Б.Ариунаа тус байрыг байгуулах ажлыг өөрийн санаачлагаар гардан хийж байгаа юм.
Уг байрны үйл ажиллагааг дэмжин аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат, Г.Батбаяр, Н.Лхагвасүрэн, Д.Дэлгэрбаяр, Б.Батжаргал, Ч.Баярцэцэг, Д.Амгалан, О.Баттулга, Р.Эрдэнэбаяр нарын нэр бүхий 8 төлөөлөгч 300,000 мянган төгрөгийн хандив үзүүлэв.
Түүнчлэн Дархан сумын 1-3 дугаар багт үйл ажиллагаа явуулах эмийн сангууд нэгдэж стандартын эмийн сангийн багц бүтээгдэхүүнийг гардуулан өгөв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?