📅

Дарханд Хэнтийчүүдийн туршлагыг нэвтрүүлнэ

🕔 2016/02/23 13:49

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй ажлын хэсэг "Архигүй-Хэнтийчүүд”, "Цахим Хэнтий” хөтөлбөрийн хэрэгжилт, "Бүтээн байгуулалтын зөвлөл”-ийн ажлаас туршлага судлахаар Хэнтий аймгийн төв Чингис хотод ажиллаад ирлээ.

Ажлын хэсэгт аймгийн Засаг даргаас гадна ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, ХБХ-ийн дарга Д.Баасанжав, Эрүүл Мэндийн газрын Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Оюунчимэг, Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ нарын холбогдох албаны хүмүүс ажилласан юм.

Тус ажлын хэсгийг Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, ЗДТГ-ын дарга М.Болд нарын аймгийн удирдлагууд хүлээн авч уулзаад тус аймаг өнгөрсөн гурван жилийн хугацаанд "Архигүй-Хэнтийчүүд”, "Цахим Хэнтий” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцлаа.

Дархан-Уул аймгийн хувьд 2013 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Архигүй Монгол хүн" хөтөлбөрийг батлаж 2016 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч хөтөлбөрийн үр дүн төдийлөн харагдахгүй байна гэж аймгийн удирдлагууд үзэж Хэнтий аймгаас туршлага судaлсан нь энэ юм. Хэнтийчүүд 2013 онд "Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Дөрвөн жилийн дотор 1000 гаруй хүнийг архины хамаарлаас ангижруулах зорилт тавьж байсан бол өнөөгийн байдлаар 1049 иргэнийг буруу зуршлаас нь салгажээ. Тэрээр эхний ээлжинд төрийн байгууллагууд аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй зохион байгуулж төсвийн хөрөнгөөр архи согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг аймгийнхаа хэмжээнд хэвшил болгожээ. Дараа нь төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн архинд донтох өвчин, архидалттай тэмцэх асуудлаар хамтарч  зохион байгуулж чадсан байна. Энэ хугацаанд тус аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 21.7, түүний дотор согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 53.7, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 73.3 хувиар буурсан тухай Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар ярилаа.

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд: өөрийн аймагт хэрэгжүүлж буй "Архигүй Монгол хүн" хөтөлбөрийг нэрнээс нь эхлээд хэрэгжүүлэх арга замыг нь хүртэл тодорхой болгож ажиллахыг салбар хариуцсан хүмүүст даалгалаа гэж аймгийн Мэдээлэл Технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ ярилаа. 

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?