📅

Нийслэлийн МАН-ын дэд дарга болон тэргүүлэгчдийг томиллоо

🕔 2018/09/24 13:51

Нийслэлийн МАН-ын дэд дарга болон тэргүүлэгчдийг томиллоо

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнгөрсөн баасан гаригт зохион байгуулагдаж, Д.Сумъяабазарыг даргаараа сонгосон. Улмаар бямба гаригт Нийслэлийн МАН-ын дэд дарга болон тэргүүлэгчдийг томилсон юм.

Нийслэлийн МАН орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай байхаар тогтжээ. Нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай, орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлж, баталсан байна.

Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга С.Батболд, НАМЗХ, НАЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг тэргүүлэгчээр томилжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?