📅

Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг УИХ шийднэ

🕔 2017/09/04 15:56

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг, тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ч.Батбаатар нартай уулзлаа.

 

Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг УИХ шийднэ

 

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг хэлэхдээ "Бид иргэдийн сонголтыг хүндэтгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлахыг шаардаж, мөн дүүргийг 2 хуваахыг эсэргүүцэж жагсаж байна. Баянзүрх дүүрэг өнгөрсөн 1 жил Засаг даргагүй учраас нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Мөн намын ялгаа маш их гарч байна.” гэлээ.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тэдний санал хүсэлт, шаардлагыг сонсоод "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг Д.Пүрэвдаваа гүйцэтгэж байсан. Саяхан өөр ажилд шилжиж байгаа учир Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлөө өгсөн. Нийслэлийн Засаг дарга өөрийнх нь хүсэлтийн дагуу захирамж гаргаж, ажлаас нь чөлөөлсөн. Хотын даргын хувьд Баянзүрх дүүргийг яаралтай Засаг даргатай болгох зорилт тавьж байна. Хуулийн дагуу шаардлага хангасан хүний нэрийг өргөн барьвал батламжлахад бэлэн.” гэсэн юм.

 

Харин дүүргийг 2 хуваах тухайд хэлэхдээ "Дүүрэг хуваах асуудлыг хуулиараа УИХ шийддэг. Нийслэлийн Засаг даргын хувьд Баянзүрх дүүргийг хуваах боломжийг судлах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Уг ажлын хэсэгт Баянзүрх дүүргээс хэд хэдэн хүн бий. Одоогоор зөвхөн хуваах боломж байгаа эсэхийг судалж байна. Эцсийн шийдийг УИХ гаргана.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?