Хотын даргын дөрвөн орлогчийг томиллоо
🕔 2016/08/09 16:13
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталж, нийслэлийн Засаг дарга хоёр орлогч, хоёр төслийн удирдагчтай байхаар болсон. Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм. Уг бүтцийн дагуу нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүүг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг томилов.
Нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томиллоо.
Д.Одскачать dle 12.0