📅

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгыг дэмжих АНУ-ын улс төрчид нэмэгдсээр байна

🕔 2018/09/24 09:35

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгыг дэмжих АНУ-ын улс төрчид нэмэгдсээр байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн захиандаа: "...Өнөөгийн нөхцөлд хоёр орны эдийн засгийн харилцаа хангалттай хэмжээнд бус байна. Манай гадаад худалдаанд Америкийн эзлэх хувь хоёр хувьд ч хүрэхгүй байгаа юм. 1990 оноос хойш АНУ-аас Монголд 300 гаруйхан сая долларын л хөрөнгө оруулалт хийгдсэн нь цаашид үүнийг сайжруулах боломж байгааг илтгэж байна.
 
Монголыг "ардчиллын баян бүрд”, "ардчиллын үлгэр жишээ” гэх мэтээр хөөргөх нь эдийн засгийн хөгжилд дорвитой нэмэр болохгүй байна. Үүний улмаас Монголын энгийн ард иргэд ардчилалд итгэл алдарч, бидний сонгосон сонголтод эргэлзэж эхлэхэд хүргэж байна.
 
Өнөөдрийг хүртэл хоёр орны эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байж ирсэнд эрс өөрчлөлт гаргаж, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг арга замуудыг ашиглан Монгол Улсыг эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд Таныг тусалж чадна гэж бид найдаж байна.
Монголд Америкийн эдийн засгийн бодитой дэмжлэг чухлаар шаардагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг бидэнд олгоно уу хэмээн танаас хүсэж байна. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм." хэмээсэн билээ. Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд уг захиан дахь саналыг ажил хэрэг болгохоор энэ оны 3-р сард АНУ-д айлчилж, тус улсын холбогдох албан тушаалтнуудтай уулзан, уг асуудлыг биечлэн хөөцөлдсөн юм.
Энэ нь ч тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч, АНУ-ын Конгрессын гишүүн Тед Ёохо, Дина Тайтус нар "Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг  7 дугаар сарын 26-нд  АНУ-ын Конгресст өргөн барьсан билээ. 
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын уг санаачилгыг дэмжих АНУ-ын улс төрчид нэмэгдэж эхэлжээ.
Тодруулбал АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай өчигдөр уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан аж. Энэ үеэр Сенатор Дан Салливан: "АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулахад хамтран зохиогчоор оролцож, дэмжиж ажиллана" гэдгээ мэдэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаас үүдэлтэй АНУ-ын Конгрессын гишүүн Тед Ёохо, Дина Тайтус нарын албан ёсоор санаачилсан"Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрэх боломж бүрдэх юм.
эх сурвалж:sonin.mnскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?