📅

Макрон Ираны цөмийн хэлэлцээр, худалдааны дайн зэрэгт Трампаас өөр байр суурьтай байгаагаа АНУ-ын конгресст хэллээ

🕔 2018/04/26 14:14

Макрон Ираны цөмийн хэлэлцээр, худалдааны дайн зэрэгт Трампаас өөр байр суурьтай байгаагаа АНУ-ын конгресст хэллээ

 

Өчигдөр АНУ-д айлчилж байгаа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын нэгдсэн хуралдаанд үг хэлж, Франц, Америк хоёр орны уламжлалт найрамдал, дэлхийн чанартай заналхийллийг хамтдаа даван туулахыг чухалчилж, ганцаардуулах болон үндэсний үзэл, худалдааны дайныг эсэргүүцэж байгаагаа цохон тэмдэглэлээ. 

Макрон мөн Ираны цөмийн хэлэлцээр, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар Трампын засгийн газраас өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Макрон Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш тус улсад төрийн айлчлал хийж буй, мөн Трампыг төр барьснаас хойш Америкийн Конгресст үг хэлсэн гадаадын анхны төрийн тэргүүн болсон аж.

Тэрбээр Конгресст хэлсэн үгэндээ нэр заагаагүй боловч зарим асуудалд Трампын засгийн газраас өөр байр сууртай байгаагаа илэрхийлж байлаа.

Макрон Америк, Европын өмнө тулгарч буй заналхийллийн тухай ярихдаа "Бид ганцаардуулах, ухрах, үндэсний үзлийг сонгож болно. Гэвч хаалгаа хаасан ч дэлхийн өөрчлөлтийг хориглож чадахгүй. Бидний цорын ганц сонголт бол хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх явдал юм. Америк бол олон талт үзлийг санаачлагч учраас олон талт үзлийг хамгаалж, шинийг санаачлан бүтээхийг зоривол зохино" гэжээ.

Тэрээр эдийн засгийн даяаршлын тухай "Эдийн засгийн даяаршлыг зохицуулахад муу үр дагаврыг арилгахад хяналтаа сулруулж, хэт үндэсний үзлийг хэрэгжүүлж болохгүй. Худалдааны дайн бол зөв сонголт биш" гэж мэдэгдлээ.

М.Баяр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?