📅

Вакцинд хамрагдаагүй иргэнийг торгох заалт нь хууль зөрчсөн үү?

🕔 2018/09/18 18:55

 

Вакцинд хамрагдаагүй иргэнийг торгох заалт нь хууль зөрчсөн үү?Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн вакцины асуудлаар Цэцэд ханджээ.

 

Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй, мөн хүүхдийг хамруулах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан байна. Тодруулбал, тус хуулийн 6.9.1-т Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байдаг бол 6.20.2-т Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Энэ нь Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, гомдол гаргажээ. Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэдгийг Үндсэн хуулийн 16.13-т заан баталгаажуулсан байдаг.

Тиймээс дээрх мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ сарын 26-ны өдөр хянан хэлэлцэхээр товлолоо.

 
Undesten.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?