📅

Ж.Амарсанааг огцоруулсан нь хууль зөрчсөн эсэхийг шалгуулна

🕔 2016/03/04 12:39
 
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах тухай асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, огцруулсан билээ. УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулахын тулд ээлжит бус зарлажээ хэмээн хэвлэлүүд шуугиж байсан удаатай. Үүнтэй холбоотойгоор иргэн М.Төрбатаас Үндсэн хуулийн Цэцийн даргыг эргүүлэн татсан нь Үндсэн хууль зөрчиж байгаа тухайд дүгнэлт гаргуулахаар Цэцэд ханджээ.
 
Иргэн М.Төрбатын үзэж буйгаар "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай ” УИХ-ын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийн "...Үндсэн хуульд нийцээгүй...хуулийг хэрэглэх эрхгүй”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ”, Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд …төрийн байгууллагын...шийдвэр,…үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн хэмээн үзэж дүгнэлт гаргуулахыг хүсчээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?