📅

Иргэд олборлосон алтаа Дархан-Уул, Баянхонгорт шууд тушааж болно

🕔 2018/09/13 16:05

Иргэд олборлосон алтаа Дархан-Уул, Баянхонгорт шууд тушааж болноХөдөө орон нутагт алт олборлосон иргэд нийслэлд ирж Монголбанкинд алтаа тушааж чадахгүйн улмаас хууль бусаар хилээр гаргадаг этгээдүүдэд хямд үнээр зарах тохиолдол гардаг. Харин аравдугаар сараас эхлэн алт олборлосон иргэд аж ахуйн нэгжүүдэд тухайн нутагтаа сорьцлуулах, Монголбанкны хэлтэс салбараар дамжуулах боломж бүрдэж байна.

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Төвийн бүсэд Дархан-Уул, Баруун бүсэд Баянхонгор аймаг дахь хэлтэст нээж, үйл ажиллагааг нь ирэх сард эхлүүлэхээр боллоо.  

Уг лабораторийг байгуулахад 793,8 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 694 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран шийдвэрлэж, орон нутгийн Засаг даргын тамгын газрууд лаборатори тус бүрийн барилгын засварт холбогдох хөрөнгийг зарцуулаад байна. 

Мөн үйл ажиллагааг эрхлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Үнэт металл сорьцын хяналтын газар, Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэс, салбарын нягтлан бодогч, нярвуудад тус бүрийн чиглэлийн дагуу сургалт зохион байгуулж, чиглэл,  удирдамж өгөх,  дадлагажуулах ажлуудыг гүйцэтгэж байна. 

Бүс нутгийг хамарсан үнэт металлын сорьцын лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах боломжтой болж байгаа төдийгүй Монголбанкны хэлтэс, салбар, банкаар дамжуулан алтаа худалдах нөхцөл бүрдсэнээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, аюулгүй байдлын бусад эрсдэлээс хамгаалагдана. Үүнээс гадна, алт нийлүүлэлтийн эргэлт нэмэгдэж, шат дамжлага багасаж, бодит сорьцын дүнгээр арилжаа хийгдэх нөхцөл тухайн орон нутагт бүрдэх төдийгүй алтны гарал үүслийг тодорхойлох зэрэг олон давуу боломж бий болно.

Eagle.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?