📅

А.ГИТЛЕР АРХАГ МАНСУУРАГЧ БАЙЖЭЭ

🕔 2018/08/21 13:44

 

Нацистын дарангуйлагч Адольф Гитлер "мөс” юмуу "шил” гэдэг нэршлээрээ танигдсан мансууруулах бодис хэрэглэж байсан аж. Телевизийн "Channel 4” сувгаар үзүүлэх баримтат киноны үндэс болсон Америкийн цэргийнхний 47 хуудас илтгэлд ингэж дурджээ.

Тухайлбал, Гитлер 1943 онд Бенито Муссолинитай хийсэн зартай уулзалтынхаа дараа метамфетамин татаж байжээ. Мөн Берлиний хоргодох байранд өнгөрүүлсэн амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд үүнийгээ бас 9 удаа хэрэглэж байжээ гэж "Дейли стар” сонинд бичсэн байна.

 Метамфетаминыг хэтрүүлэн хэрэглэж байснаар нацистын удирдагч хий солио өвчтэй болж, зүрх нь муудсан гэж цэргийнхэн нотложээ.

 Метамфетамины зэрэгцээ  Гитлер  ходоодны агчилтыг эмчлэхийн тулд хүчтэй үйлчлэл бүхий эмүүд болон бухын үрийн шингэн агуулсан эр бэлгийн дааврыг идэвхижүүлдэг мансууруулах бодис хэрэглэж байсан гэж илтгэлд дурдсан байна.

 

С.Инда

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?