📅

СТИВЕН СИГАЛ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖ БАЙЖЭЭ

🕔 2017/11/16 08:04
 
 СТИВЕН СИГАЛ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖ БАЙЖЭЭ
ЛОНДОН. /Би-Би-Си/.  Өөрт нь бэлгийн дарамт үзүүлж байсан гэж Австрали гаралтай Америкийн жүжигчин Порша де Росси алдарт жүжигчин, продюсер Стивен Сигалыг буруушаалаа. Жүжигчин бүсгүй өчигдөр "Твиттер” хуудсаараа энэ тухай мэдэгдсэн байна.

Кино дүрийн шалгаруулалтад оролцохоор Порша де Росси-г очиход С.Сигал "Ажил хэргээс гадуурх харилцаа уран бүтээл туурвихад ямар чухал гээч” гэж хэлээд, өмдний цахилгаанаа тайлж байсан гэнэ.

Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор С.Сигал одоогоор ам нээгээгүй байна. Өдгөө 65 настай С.Сигал нь 1980-1990-ээд оны үед бүтээсэн дүрүүдээрээ дэлхий дахинд танигдсан уран бүтээлч юм. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд Оросын иргэншил олгож байсан билээ.


С.Сигал бэлгийн дарамт үзүүлж, зүй бус ааш авир гаргаж байсан гэсэн мэдэгдлийг өөр хэд хэдэн эмэгтэй, тухайлбал жүжигчин Жулианна Маргулиес, загвар өмсөгч Женни Маккарти нар хийгээд байна.

Холливудын алдарт продюсер Харви Вайнштэйныг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийллийн дуулиан шуугиан дэгдсэнээс хойш олон жүжигчин, найруулагч бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт нэр холбогдсоны сүүлийнх нь С.Сигал болж байна.

Жүжигчин Порша де Росси Америкийн телевизийн ярилцлагын шоуны хөтлөгч Эллен ДеЖенерестэй гэрлээд есөн жил болж байгаа юм. "Твиттер”-т 75 сая дагагчтай Эллен ДеЖенерес эхнэрийнхээ мэдэгдэлтэй холбогдуулан "Би эхнэрээрээ бахархаж байна” гэж жиргэжээ.
Г.Доржханд
 
MONTSAME

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?