📅

Үндсэн хуулийн өөрчлөлт: ИТХ-ын сонгуульд намуудын оролцоог хязгаарлаж, зөвхөн иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөнө

🕔 2018/07/03 09:28

 

Монгол улсын парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зорьж буй. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх товтой байсан ч амжаагүй. Харин  ээлжит бус чуулган хуралдуулж  хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Гэхдээ энэ бол батлагдсан мэдээлэл бас биш.  Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Тамгын газар хамтран Үндсэн хуульд оруулахаар төлөлөж буй өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхээр ямартай ч энэ асуудлыг яах аргагүй олны анхаарлын төвд оруулж ирлээ.  

Харин хуульд ямар ямар өөрчлөлт орж байгаа вэ

  -Хуулийн өөрчлөлт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, засаглал хоорондын тэнцвэрийг хангах, бүх шатанд хариуцлага сахилга, хяналтыг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах зэрэгт үндсэндээ чиглэж байгаа.

- Улсын Их Хурлын болон гишүүний үүрэг, хариуцлагыг сайжруулах үүднээс Улсын Их Хурлын гишүүн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах,

-Улсын Их Хурлын гишүүний насны доод хязгаарыг 30 болгож нэмэх,

-Ээлжит чуулган чуулах өдрийн тоог нэмэгдүүлэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх.

-Мөн Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж үүднээс тодорхой асуудлууд дээр Хянан шалгах түр хороог байгуулж болохоор төсөлд тусгасан.

-Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх хүрээнд Улсын Их Хурал зарим бүрэн эрхээсээ татгалзаж Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ

-Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах,

-Улсын Их Хурлаар улсын төсөв хэлэлцэж батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох,

-Улсын Их Хурлын бүрэн  эрх  хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Засгийн газрын танхим дахь Улсын Их Хурлын гишүүдийн тоог хязгаарлахтай холбогдсон заалтуудыг оруулсан.

-Шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулахад анхаарч шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, үүний зэрэгцээ шүүх нь засаглалынхаа хувьд аль ч институциэс хараат бус бие даасан байх заалтууд төсөлд тусгагдсан. Тухайлбал:

-Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх,

-Бүх шатны Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох,  шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоосон.

-Тодруулбал, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор төсөлд тусгажээ. Монгол Улсын 35 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно. Ингэснээр 35 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно гэсэн үг.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгож, улс төрийн нөлөөллөөс ангид байлгана.

-Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх, албан тушаалд дэвшүүлэхдээ ил тод, шударга байдлыг хангана

-Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоодог болно.

 

-Улсын чанартай хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аймгийн төвүүдийг орон нутгийн харьяалалтай хот болгохоор тусгасан.

-Сум дүүрэг,  орон нутгийн харьяалалтай хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж, зөвхөн иргэн өөрийн нэрийг дэвшүүлж өрсөлдөнө

-Аймаг, нийслэл, хот (улсын чанартай), баг хорооны Засаг даргыг дээд шатны  Засаг дарга нь томилох бол сум, хот (орон нутгийн харьялалтай) дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн  иргэд сонгохоор зохицуулж байгаа.

П.Булган

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?