📅

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг энэ сарын 31-ний өдрөөс орон даяар эхэлнэ

🕔 2017/07/25 08:52

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг энэ сарын 31-ний өдрөөс орон даяар эхэлнэ

 

Монголчууд 1992 оны нэгдүгээр сард шинэ Үндсэн хуулиа өлгийдаж авснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ хугацаанд 2000 онд зөвхөн хууль тогтоогчдын хүрээнд өөрчлөлт оруулсан нь эдүгээ дордуулсан долоон өөрчлөлт хэмээн нэрлэгдэж байгаа билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт үе үеийн хууль тогтоогчдын барьж авдаг асуудал болоод буй. Гэвч өнөөг хүртэл өөрчилж чадаагүй явна. Лавтайгаас өмнөх гурван ч  парламаентын үед энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан боловч үр дүнд хүрээгүй юм. Монголд нүүрлэдэг Засаглалын хямралыг Үндсэн хуультай холбож ярьдаг. Түүнчлэн давхар дээл, засаг захиргааны нэгж  гэхчлэн энэ хуулийн заалтаас шалтгаалсан сөрөг хандлагууд ажиглагддаг гэдэгтэй улстөрчид санал нэгддэг. 

Энэ удаагийн парламент Үндсэн хууллиа зүй зохистойгоор өөрчилж чадвал гавьяа нь тэр болно. МАН сонгуулийн дараа Үндсэн хуульп өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ хугацаанд өөрчлөлтийн төслийн ард түмний төлөөллөөр хэлэлцүүлж амжуулаад буй. М.Энхболдын парламаент Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөюхөн хууль тогтоогчдын хүрээнд бус нийт ард түмнээрээ хэлэлцүүлэхийг илүүд үзэжбайгаа бөгөөд одоо энэ сарын 31-ээс эхлэн орон даяар хэлэлуүүлж эхлэх гэж байна.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2017.07.24/ Төрийн ордонд боллоо.

Энэ хуралд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон УИХ-ын Тамгын газрын дарга, ЗГХЭГ-ын дарга, байнгын хороодын ахлах зөвлөхүүд зэрэг ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүх нийтээрээ хэлэлцэж, эцэслэн шийдэхээр УИХ-ын тогтоол гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд  байна. Орон даяарх хэлэлцүүлгийг зургадугаар сарын 5-наас есдүгээр сарын 10-ны дотор зохион байгуулахаар товлосон ч  Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зургадугаар сарын 16-ны өдөр "Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тодотгосон юм.

Харин одоо хэлэлцүүлгийг улс даяар зохион байгуулах ажил үндсэндээ шуудраад байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-аас хэлэлцүүлгийн зардлыг зохих ёсоор нь гаргасан гэж байлаа. Хэлэлцүүлэг албан ёсоор долдугаар сарын 31-ний өдрөөс эхэлнэ. Аймаг, сум, баг, хороо бүрт харилцан адилгүй цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 5 гэхэд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, есдүгээр сарын 10 гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр товложээ. Түүнчлэн баг, хороодын хэлэлцүүлэгтээ оролцож амжаагүй хүмүүс онлайнаар болон шуудангаар саналаа илгээж болох ажээ.

Хэлэлцүүлэгт зөвхөн Монгол Улсын иргэд оролцоно. Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа http://forum.parliament.mn цахим хаягаар өгч болох юм. Энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв ганцхан Үндсэн хууль, түүний заалтууд байх бөгөөд өөр бусад хуулийн талаарх саналыг хүлээн авах боломжгүй гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байна. Хэлэлцүүлгийн үеэр болон цахим санал өгөхдөө бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх, бусдыг доромжлон гутаах, хөлөө дэвсэлж, шүгэлдэх зэрэг зүй бус үйлдэл гаргахгүй байхыг онцлон анхаарууллаа.

Мөн мансууруулах, согтууруулах зүйлс хэрэглэсэн хүнийг хэлэлцүүлэгт оруулахгүй гэдгийг ч тодотгов. Мөн намууд, иргэний хөдөлгөөнийхөн тусгайлан санал боловсруулах эрхтэй. Тэд Үндсэн хуулийн төсөлд оруулах саналаа УИХ-ын ТББХ-ны хаягаар илгээхийн сацуу цахим хаягаар дамжуулах боломжтой ажээ. Хэлэлцүүлэг хийхээр товлосон өдөр байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол хэлэлцүүлгийг хойшлуулах эрхтэй. Гэхдээ тогтоолд заасан хугацаа буюу есдүгээр сарын 5-ны өмнө заавал нөхөн хэлэлцэнэ гэдгийг аймаг, орон нутгийнханд дуулгалаа.

Энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэрхүү төсөлд Үндсэн хуулийн өөрчлөлт нь доорхи асуудлын хүрээнд хийгдэхээр туссан байна. Үүнд:

-Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;

-Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;

-Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэн бүр идэвхтэй оролцох нь таны улстөр дэх оролцооны нэг шалгуур болно. Хамгийн гол нь та өөрийн санаа бодлоо Үндсэн хуульд тусгах нь улс орны цаашдын хөгжлийн чиг хандлагад чухал үүрэгтэй гэдгийг санах хэрэгтэй юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?