📅

Орхон сум өөрийн гэсэн хадлангийн тоног төхөөрөмжтэй болно

🕔 2016/02/22 09:37

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд болон аймгийн Онцгой Байдлын газар, Эрүүл Мэндийн газрын удирдлагууд Орхон суманд ажиллав. Тэд тус сумын малчдын өвөлжилтийн  байдалтай танилцаж улсын нөөцийн өвсийг малчдад тарааж уулзалт хийлээ.

Орхон сум энэ жил 37 мянга гаруй мал тоолуулж мал бүхий 380 өрхөд улсын нөөцийн 3260 боодол өвсийг тараасан байна. Мөн аймгийн удирдлагууд зорилтот бүлгийн есөн өрхөөр орж тус бүр 15 боодол өвс тарааж энэ үеэр хамт явсан эмч нар хорь гаруй хүнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоо хийжээ. Энэ онд тус сумын төвд 86 айлын орон сууц, хүлэмж, камержуулалтын систем зэрэг томоохон ажлууд хийгдэхээр  төлөвлөсний нэг нь "Орхон Кластер” төсөл юм. Уг төслийг хэрэгжүүлснээр сумын хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэртэй болно. Цаашид газрын төлөвлөлт, үйлдвэрлэлийн байршлыг нь тодорхойлж холбогдох яамдад уламжилж гадаадын жижиг дунд үйлдвэрлэлийн төсөлд хамрагдахаар бэлтгэж байгаа бол "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авч өөрсдөө өвс хадлангаа бэлтгэдэг болох тухай сумын Засаг дарга Б.Батбаяр ярилаа.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?