📅

Аймгийн удирдлагууд Орхон сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа

🕔 2016/02/05 11:05

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд болон Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд Орхон суманд энэ сарын 3-нд ажиллалаа. Тэд Орхон сумын малчдын өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцаж, улсын нөөцийн өвсийг малчдад тараан, иргэдтэй уулзалт хийлээ. Орхон сум энэ жил 37 мянга мал тоолуулсан ба мал бүхий 380 өрхөд улсын нөөцийн 3260 боодол өвсийг тараалаа. Одоогийн байдлаар сумын хэмжээнд 17 мал зүй бусаар хорогдсон гэсэн мэдээлэл байна. Аймгийн удирдлагууд зорилтот бүлгийн 9 өрхөөр орж тус бүр 15 боодол өвс тараасны зэрэгцээ энэ үеэр эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоог 20 гаруй хүнд үзүүллээ.

2016 онд Орхон суманд 86 айлын орон сууц, Хүлэмж, Камержуулалтын систем зэрэг томоохон ажлуудыг хийгдэхээр төлөвлөгдөсөний нэг нь "Орхон Кластер” төсөл юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Орхончууд нарийн ногоо, жимс жимсгэний үйлдвэртэй болно.

Цаашид газрын төлөвлөлт, үйлдвэрлэлийн байршлыг тодорхойлж, холбогдох яамдад уламжлан гадаадын жижиг дунд үйлдвэрлэлийн төсөлд хамрагдахаар зэхэж байна. Мөн орон нутгийн хөгжлийн сангаар газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авч өөрсдөө нөөцийн өвс хадлангаа бэлтгэдэг болох тухай сумын Засаг дарга Батбаяр ярьлаа.
 
Эх сурвалж: http://darkhan.gov.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?