📅

Манай аймагт Улсын нөөцийн 322 тн өвс тараагдаж байна

🕔 2016/02/05 10:37

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбараас 2011-2013 онд бүрдүүлсэн 572тн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр малчин иргэдэд хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи өвснөөс манай аймагт 322 тн, Сэлэнгэ аймагт 250 тн өвсийг тухайн аймгийн Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн малчин иргэдэд буцалтгүй тусламжаар тарааж эхэллээ. Манай аймагт энэ сарын 03-аас эхлэн Орхон сумын малчдад түгээж байна. АЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар "Нөөцийн өвсийг малчин өрх бүрт тэгш хуваарилаж байгаа” гэлээ.

Орхон сум хуваарьлагдсан 3060 боодол буюу 65.2 тн нөөцийн өвсөө энэ сарын 06-ны дотор татан авах ёстой. Харин Дархан, Хонгор, Шарын гол сумдад 2 дугаар сарын 15-наас хуваарийн дагуу өвсийг түгээнэ. Дархан сум 81.6тн, Хонгор сум 89.6, Шарын гол сум 61.2тн өвс малчин өрхийн тооноос хамааран хуваарилагдсан байна. 

Аймгийн удирдлагууд энэ сарын 3-ны өдөр Орхон сумын малчдын өвөлжилтийн байдалтай танилцсан. Энэ үеэр малчид өвөлжилт хүндрэлгүй байгаа хэдий ч бэлчээрийн өвс тарчиг тул цаг агаарын байдал хүндэрвэл хавар хагирган болж болзошгүй байгаа тухай ярьж байлаа. Цаашид малчдад өвсний хэрэгцээ гарвал аймгийн нөөцийн өвсийг Засаг даргын захирамжийн дагуу тараах юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?