📅

“Ахмад жил - 2018” спортын V дугаар наадам болно

🕔 2018/03/23 16:43

“Ахмад жил - 2018” спортын V дугаар наадам болно

 

2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит "Ахмад жил - 2018” спортын V дугаар наадмыг 2018 оны 04 дүгээр сарын 6-11-ны өдрүүдэд тусгай зааврын дагуу зохион явуулахаар болжээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, Ахмад тамирчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, өсвөр үе, залуучуудын дунд ахмад тамирчдыг сурталчлах зорилготой явагдах уг тэмцээн Софт волейбол, Ширээний теннис, Даам, Шатар, Нийтийн бүжиг, Хийн дасгал гэсэн төрлөөр явагдаж эхний 3-н байранд шалгарсан баг тамирчдыг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнах ажээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?