“Дархан миний хот-2018” спортын наадамд шарын гол сумын ИТХ-ын баг тамирчид тэргүүллээ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Биеийн тамир спортын газартай хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд "Дархан-Миний хот 2018” спортын наадмыг /2018.03.17/ спортын ордонд зохион байгууллаа. Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж, спортын наадамд оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, билльярд, дартс гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорив. Ингээд "Дархан-Миний хот 2018” спортын наадмын шатрын төрөлд Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг, Шарын гол сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн, даамны төрөлд Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Нацагдорж, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг тэргүүлсэн бол дартсын төрөлд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Хонгор сумын ИТХ-ын Төлөөлөгч Ж.Энхжаргал, ширээний теннист Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Жамбалдорж, Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Цэцэгмаа нар тэргүүн байрыг эзэллээ. Харин багийн спорт буюу гар бөмбөгийн тэмцээнд аймгийн ИТХ-ын баг тамирчид 4 ялалтаар тэргүүн байр эзэлж, Шарын гол, Орхон сумын баг удаалсан бол сагсан бөмбөгийн төрөлд Шарын гол сумын ИТХ-ын баг тамирчид тэргүүн байранд орж, аймгийн ИТХ-ын баг 3 дугаар байранд орж, Хонгор сумын ИТХ-ын баг тамирчид удаалсан амжилттайгаар тэмцээн өндөрлөсөн юм. Багийн дүнгээр Шарын гол сумын ИТХ 31 оноогоор тэргүүн байр, Хонгор сумын ИТХ 2 дугаар байр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ.Аймгийн ИТХ-ын санаачилгаар зохион байгуулагдсан тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.