ДАРХАН-УУЛ АЙМАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
Дархан-Уул
/МОНЦАМЭ/.Ашигт малтмал, газрын тосны газраас Дархан-Уул аймгийн Хонгор
сумын Асгат уул, Мухарын гол, Хустай даваа, Төмөр толгой, Хустай даваа,
Төмөр толгой, Сувагтай, Хуурай зэрэг 27 байршил, Шарын гол сумын Дархан
хайрхан зэрэг 15 байршил, Дархан сумын Дархан Төмөрлөг зэрэг нийт 46
нэгж талбар бүхий 28688,48 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой хэмээн санал
ирүүлснийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцлээ.
Эдгээр газрын байршлыг Тэргүүлэгчид судлан үзэж, бэлчээрийн талбай, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар, газар тариалангийн талбай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай байгаа учраас Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй хэмээн үзэж, татгалзсан саналыг хүргүүлэхээр боллоо.
Энэхүү асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газраас манай аймгийн Шарын гол, Хонгор, Дархан сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талаар мэдэгдэл ирүүлж байсан ч дэмжлэг авч чадсангүй аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар татгалзсан хариуг хүргэхээр нэгдсэн шийдэлд хүрчээ.
Шарын гол сумын тухайд ундны эх болсон газарт нь хайгуулын зөвшөөрлөөр олборлолт явуулж байсанд нутгийн иргэд эсэргүүцсэн ч төдийлэн үр дүн өгөөгүй тохиолдол бий. Тиймээс газар нутаг багатай, бэлчээрийн талбай хомс учир зөвшөөрөл олгохыг татгалзах шийдвэрт хүрчээ.

Л.Отгонбаатар
http://www.montsame.mn/read/83929