📅

Дархан-Уул аймагт 47 хайгуулын лиценз олгохоор төлөвлөжээ

🕔 2018/03/12 14:06
Дархан-Уул аймагт 47 хайгуулын лиценз олгохоор төлөвлөжээДархан-Уул аймагт орших 47 байршилд хайгуулын лиценз олгох талаар холбогдох яамнаас санал хүргүүлжээ. Тус аймгийн Засаг дарга С.Насанбат энэ саналыг сумдынхаа удирдлагуудын хамт урьдчилан хэлэлцсэн байна. Энэхүү 47 байршилд нь иргэдийн суурьшлын бүс нутаг, хадлан тариалангийн талбай, бэлчээр зуслангийн газар гэх мэт газрууд байгаа учраас сумдын удирдлагууд хайгуулын лицензийг олгох боломжгүй гэж үзэн татгалзсан хариу өгч байжээ. Энэ удаад хэлэлцээд ганцхан газарт нь л хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. Энэ шийдвэрээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаараа эцэслэн баталгаажуулах юм байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?