📅

Дарханд хайгуулын лиценз олгохыг сумдын удирдлагууд эсэргүүцэв

🕔 2018/03/13 19:45

 

Дарханд хайгуулын лиценз олгохыг сумдын удирдлагууд эсэргүүцэвЗасгийн газрын 2015 оны 346-р тогтоолын дагуу Дархан-Уул аймагт орших 47 байршилд холбогдох яамнаас хүргүүлсэн хайгуулын лицензийг олгох талаар аймгийн Засаг дарга С.Насанбат болон сумдын удирдлагууд уулзалт хийлээ. Уулзалтаар сумдын газар нутагт орших 47 байршил бүхий 22,8 мянган га газарт лиценз олгох эсэхэд холбогдох газарт хариу хүргүүлэх талаар урьдчилсан саналаа сумдын удирдлагууд хэлэлцсэн юм. Хайгуулын лиценз олгох талбайн байршлыг тогтоох ажил нь аймаг сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдэгдэх юм. Холбогдох яамнаас ирүүлсэн эдгээр байршилд иргэдийн суурьшлын бүс нутаг, хадлан тариалангийн талбай, бэлчээр зуслангийн газар гэх мэт газрууд байсан учраас сумдын удирдлагууд хайгуулын лицензийг олгох боломжгүй, татгалзах хариултыг өгч байсан юм.

Дархан-Уул аймгийг энэ жил Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох зорилт тавин ажиллаж байгаа учраас эдгээр газруудыг маш сайн судлан, лиценз олгох зөвшөөрлийг холбогдох яаманд хүргүүлэхдээ аль болох зөв томьёолж, үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэхийг зорьж байгаагаа аймгийн удирдлагууд хэлж байсан юм. Дархан-Уул аймгийн хэмжээнд 47 байршил бүхий 22,8 мянган га газарт хайгуулын лицензийг олгох эсэх талаар саналаа аймаг сумын удирдлагууд өгч нэг газарт зөвшөөрөл өгөхөөр болсон юм. Энэхүү хурлаас гарсан шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцсийн байдлаар хэлэлцэж 17-ны өдөр холбогдох яаманд хүргүүлэх юм.    


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?