📅

“Нийгмийн үйлчилгээг танд” аян Орхон суманд үргэлжлэв

🕔 2015/11/25 09:46


Аймгийн Засаг даргын санаачлагаар Нийгмийн үйлчилгээг танд аян өрнөж байна. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн иргэд рүү чиглэсэн "Нийгмийн үйлчилгээг танд аян”-ыг энэ сарын 12-ны өдөр эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, халуун хоол, дулаан хувцсаар хангах ажлыг зохион байгуулав.

 

Тус аян өчигдөр / 2015.11.24 / Орхон суманд үргэлжлэв. Орхон сум 3155 өрхтэй. Сумын удирдлагууд аяны хүрээнд зорилтот бүлгийн 184 хүний судалгааг гаргаж эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон халамж нийгмийн даатгал, боловсролын бичиг баримт нөхөн олгох зэрэг ажилд иргэдийг зохион байгуулалт сайтай хамруулж байна.

 

Нийгмийн салбарын харъяа 7 агентлагаас үзүүлэх төрийн үйлчилгээг Орхончууд нэг дороос цогцоор хүртэв. Орхон сумын соёлын төвд Нийгмийн даатгал, Халамж, Хөдөлмөрийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнүүд үйлчилгээ үзүүллээ.

 

Түүнчлэн Эмийн холбооноос иргэдийг дархлаажуулах ажлыг явуулав.Харин өрхийн эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ 5 төрлийн шинжилгээ авчээ.Нийгмийн үйлчилгээг танд аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар Орхон суманд ажиллаж буйд иргэд талархалтай хандаж, энэ төрлийн үйлчилгээ үгүйлэгдэж байгааг хэлэв.



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?