10 КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРАВ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 831 494 ширхэг хувьцаа 472.1 сая төгрөгөөр арилжсанаас 14 компанийн хувьцааны ханш өслөө.
Тодрулбал 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл /JLT /+14.97 хувь, Жинст-Увс /JIV/ +14.95 хувь болон Мик Холдинг /MIK/ +14.91 хувь буюу компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Баянгол зочид буудал” ХК-ийн /BNG/ ханш хамгийн ихээр буюу 6.59 хувиар буурлаа.
Энэ өдөр багцын арилжаагаар Мик холдинг /MIK/ ХК-ийн нийт хувьцааны 15.7 хувь буюу 3.24 сая ширхэг хувьцаа 36.04 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 230 ширхэг үнэт цаас 23.0 сая төгрөгөөр арилжаалав.
Ингэснээр "MSE ALL" индекс 1,118.86 нэгж болж 1.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 381 тэрбум 436 сая 868 714 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс үзнэ үү.