📅

Монголын Засгийн газар огцорсонтой холбоотойгоор бондын ханш унаж байна

🕔 2017/09/09 16:16

Монголын Засгийн газар огцорсонтой холбоотойгоор бондын ханш унаж байна

ЛОНДОН. /Reuters/. Парламентын гишүүд нь пүрэв гарагийн орой олонхын саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсантай холбоотойгоор доллароор гаргасан Монголын бондын ханш өнөөдөр олон улсын зах зээлд уналаа.

Олон улсын санхүүгийн зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг "Tradeweb” компанийн мэдээлснээр, Монголын 2022 онд буцаан төлөх ёстой "Чингис” бондын ханш өнөөдөр 0.462 центээр унаснаар нэгжийн үнэ нь 97.539 цент болжээ. Уг бондын ханш долдугаар сараас хойш хамгийн өндөр хувиар унасан нь энэ юм.

Мөн Хөгжлийн банкнаас гаргасан, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш нь 117.729 цент болсон байна.

Өнгөрсөн долдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсантай холбоотойгоор Монголын эрх баригч МАН өөрийн засгийн газраа огцруулах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Орос болон Хятад гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог, хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй энэ улсад 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд дөрвөн жилийн үүрэгт хугацаагаа дуусгаж чадсангүй.

http://af.reuters.com/article/commoditiesNews/idAFL9N1CD023
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?