📅

Хормойн бузар

🕔 2017/11/30 12:06

Хормойн бузар

 

-Заа, тэр бол эр эмийн ариун холбоон дундуур тасар татахаар гүйсэн хөх утас гэж ойлгож болно. Ганцхан удаагийн журам алдсан харилцаа үр хүүхдэд нь ямар хатуу буудгийг хүмүүс сайн мэдэхгүй, ойлгохгүй байна. 


Нэг л удаагийн биеийн жаргалын төлөө үр удам, гэр бүлийн хийморь лундаагаа бусниулж орхих нүгэл үйлдэж байгаагаа мэдэхгүй байгаа учраас л өнөөдрийн залуу гэр бүлүүд асар их хагацал зовлонг амсаж, өнчин өрөөсөн хүүхдийн тоо тоймоо алдаж байгаа юм шүү дээ. 

Чи бод доо. Еврей хүмүүс яагаад өөрийн гэсэн улс оронгүй хэрнээ өнөөдрийг хүртэл ямар ч салбарт манлайлагч хэвээр байж чадаж байна гэж бодож байна? Яагаад гэвэл энэ хүмүүсийн өвөг дээдэс нь ч тэр, тэрнээс өмнөхүүд нь ч тэр гэр бүлийн ёс журмыг бурханы хишиг хэмээн үзэж, тэрнийгээ дээдэлж ирснийх. 

Энэ нь үр хүүхдийнх нь оюун санаа, зүрх сэтгэл, сүнсэнд шингэж өдгөөг хүртэл бат бөх оршсоор байгаа хэрэг. Харин бид энэ сайхан ёс жудагаа алдсанаас болоод үр хүүхдийнхээ хувь тавиланд хүртэл нөлөөлөөд байгаа юм.

Аав нь ч юм уу, ээж нь ч юм уу үр хүүхдийнхээ нялхад, эсвэл бүр хэвлийд байхад нь журам зөрчөөд огт хөндлөнгийн хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсоноор тэр хүүхдийн хувь тавиланг бүрмөсөн баллаж орхидог. Бүр тодруулбал хиртэй гараар хүрэмгүй тэр сайхан амьтныг бузарлаж орхиж байгаа гэсэн үг. 

Шувуу ч хүртэл өндгөн дээрээ сүүдэр тусахаар голж орхидог явдал байдаг шүү дээ. Энэ чинь зүгээр ч нэг тохиолдол биш юм шүү. Нэгэнт сүүдэр буусан тэр өндөг хар энерги, харанхуйн өнгөөр буртаглагдсан байдгийг амьтад анзаардгаас л тэр. Тэр өндгийг төрүүлэхгүйн тулд эх нь дахиж дардаггүй биз дээ? Сүүдэр буусан өндөг төрлөө ч гэсэн өвчин ээрэх юм уу, эсвэл амьдын хагацал үзүүлэхийн нигууртай болдгоос л тэр. Хүн ч бас ялгаагүй. 

Бүр илүү хариуцлагатай байх ёстой амьтан. Оюун санаа, цус гэдэг ямар ч зүйлээр нөхөж барамгүй сэвийг олохдоо амархан байдаг учраас ээж, аавууд хүүхдийнхээ хувь тавилан, эрүүл мэндийг бат бэх байлгая гэж бодож байгаа бол хормойн бузараас цэрвэж цээрлэж л байх учиртай. 

Ингэж сэвтсэн хүүхэд өвчин ээрэх нь элбэг, зүүд тааруу, зөн билэг муутай, хүн харахад эрүүл саруул юм шиг хэрнээ сэтгэл санааны хувьд, энергийн хувьд сэвтсэн байдаг. Зарим нэг нь бүр төрөхгүйгээр хэвлийд байхдаа буцаад явах нь ч бий. Тэр чинь аав, ээжийнхээ үйлдсэн нүгэлийг даахгүй байна гэсэн үг шүү дээ.
жич: эх сурвалж тодорхойгүй …
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?