📅

Юм учиртай, сум гичиртэй

🕔 2017/03/24 11:36

 

Гадаа тавьсан хувцсыг заавал оруулж хонож бай гэж хөгшид хэлдэг. Хэрвээ хувцасаа гадаа хонуулчихсан бол заавал галд юмуу халаагуурт ээж өмсөхыг захидаг. Учир нь өдрийн нарны туяа хувцсанд эерэг энергийг хуримтлуулж хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
Харин шөнийн цагт хувцсанд сөрөг энерги хуралддаг төдийгүй сөрөг нөлөө их үзүүлдэг. Ялангуяа нялх хүүхдийн хувцсыг гадаа хонуулахыг монголчууд ихэд цээрлэдэг.
Хувцас болон даавуунд сөрөг энерги хуримтлагдсанаар хүүхдийн амин цэнэг алдагдаж өвчин ороомтгой болдог. Хүүхдийн амин цэнэг нь долоон нас хүртал бүрэн тогтворждоггүй. Ялангуяа гурван нас хүртлэх хүүхдийн амин цэнэг бага байдаг бөгөөд дутагдсан цэнэгээ эхээсээ авдаг байна. Эх хүүхэд хоёр хэдийгээр бие нь тусдаа ч цэнэг нь нэгдмэл байдаг. Тийм ч учраас эх хүүхэд хоёрыг амь нэгтэй гэдэг. Хөнгөн ханиад хүрсэн хүүхэд эхийнхээ өвөрт хэд хоног унтаад л эдгэрчихдэг шүү дзэ.
Нялх хүүхэд болгоны амин цэнэг эмзэг байдаг тул хүүхдийг хамгаалах зорилгоор монголчууд гадны хүнийг оруулахгүй, мал амьтны хөлөөс хол байлгаж, ах эгчийнх нь хувцсыг өвлүүлэн өмсгөдөг. Учир нь хүүхдийн цэнэг хувцсандаа шингэдэг тул ийнхүү үлддэг байна. Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлагнахыг бид хүүхэд хөлсөх гэдэг. Хүүхдийн хөлсөхийг арилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог. Тухайлбал аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтан нь гарч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашигладаг. Айсан хүүхдийг зарим хүмүүс нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юмуу цогон дээр давс цацан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог. Ингэхдээ "гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа” хэмээн шивнэдэг бол Сосорбарам бурхны зүрхэн тарни болох "Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад” суухаа хэмээн уншиж аягатай усаа 3-7 удаа үлээдэг.
Зальт шарыг урладгийн учир
Хүүхдийг элдэв гай барцдаас сэргийлэхийн тулд уламжлалт арга болон домуудыг хэрэглэдэг. Үүний нэг нь эсгийгээр үнэг урлах юм. Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай.
Яагаад заавал үнэг гэж та бодож байна уу. Үүний тухай нэгэн аман яриа байдаг. Хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд "ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн” гэж хэлдэг. Гэтэл хүүхэд айсандаа уйлах гэтэл үнэг "худлаа худлаа” гэж тайвшруулахад баярласандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчилэх гэдэг байна.

budda.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?