📅

“Цагаан сар -2016” үзэсгэлэн энэ сарын 28, 29, 30, 31-ний өдрүүдэд үргэлжилэн явагдана

🕔 2016/01/29 12:47

Үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчилан ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн идэвхи оролцоог бий болгох зорилгоор Сар шинийн баярыг угтсан "Цагаан сар – 2016” үзэсгэлэн худалдааг "Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор 17 дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэгийн нээлт өнөөдөр /2016.01.28/ Залуучууд театрт боллоо.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны Гүйцэтгэх захирал О.Болормаа нар үг хэлж үзэсгэлэнг албан ёсоор нээсэн юм.

IMG 8773

"Цагаан сар -2016” үзэсгэлэн нь Монголын цагаан сарын баяраар хэрэглэгддэг хувцас, хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүнийг иргэд нэг цэгээс өргөн сонголттойгоор хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тус үзэсгэлэн худалдаагаар Монгол үндэсний дээл хувцас,  гутал, малгай, хантааз, өмд, цамц, бүс, хөөрөг, гаанс, хөөрөгний даалин, тамхины болон аяганы уут, хавтага, таваг, цар, бусад гэр ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын бараанаас гадна гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү,сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, чихэр, жимс, хүнсний ногоо, төрөл бүрийн хоол амтлагч, ундаа, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдаж байна. Эдгээр бараа бүтээгдэхүүн үнийн хувьд дэлгүүр, захын үнээс хямд доогуур байхыг эрхэмлэж байгаа юм.

 

Жил бүр уламжлал болон зохиогддог уг үзэсгэлэн худалдаа нь 1 дүгээр сарын  28, 29, 30, 31-ний өдрүүдэд үргэлжилэн явагдана. Өнөө жилийн "Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаанд Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг бусад аймгууд болон Улаанбааатар хотын нийт 150 гаруй ААНБайгууллагууд, 80 гаруй өрхийн үйлдвэрлэгчид оролцож байгаагаараа өмнөх жилүүдээс илүү онцлогтой болж байна.

Эх сурвалж: http://darkhan.gov.mn/


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?