📅

Хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсээр байна

🕔 2017/09/07 17:47

"Invest Mongolia 2017” чуулганы хүрээнд " Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг хөрөнгө оруулагчидтай тусгайлсан уулзалт хийсээр байна.

 

ИБУИНВУ-ын ЭСЯ зохион байгуулж, тус улсаас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Катрин Арнолд тэргүүлсэн уул уурхай, зам барилга, эрчим хүчний тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, зураг төсөл боловсруулах чиглэлээр дэлхийд нэрд гарсан Англи Улсын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн дэд захирал Г.Ганболд нар уулзалт хийв. Уулзалтад байгаль орчны үнэлгээний "EHS Data”, "Комацу” корпорац, "Трансвест Монголиа” ХХК, ” "MMD”-ийн бутлуурын үйлдвэрийн Монгол дахь дилер "Мехлопат”, "Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн Монгол дахь дилер " Поверскрийн ”, "МСМ” групп, "Камминс Монголиа инвестмент ”, Монгол – Польшийн "Монхорус” группийн төлөөлөгчид ирсэн.

 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нэдлийнхээ охин ба хараат компаниудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, эхэлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан. Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган баяжуулах үйлдвэрийн чиглэлээр БНСУ, ХБНГУ-ын компаниуд судалгаа хийж байгаа талаар мэдээлээд бусад орны хөрөнгө оруулагчид хамтран ажиллахад нээлттэй хэмээн урьсан. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн дэд захирал Г.Ганболд нийт төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

 

Уулзалтын үеэр хоёр тал үр ашигтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шийдлийн талаар ажил хэрэгч санал солилцсон.

Хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсээр байна

 

Хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсээр байна

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?