📅

“Эрдэнэс Монгол” ХХК онцгой ач холбогдол өгч байна

🕔 2017/09/05 12:59

 

"Эрдэнэс Монгол” ХХК  "Invest Mongolia 2017” чуулга уулзалтад онцгой ач холбогдол өгч, хамтран зохион байгуулж байна. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Монголын эдийн засагт нааштай үзүүлэлт гарч, хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэж байгаад талархал илэрхийлсэн. Тэрбээр уул уурхайн салбар, тэр дундаа "Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин, хараат компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн талаар онцгойлон дурдсан юм. Тухайлбал: Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор өмнийн  говьд цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, төмөр зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтууд эхэлсэн, ашигт малтмалын шинэ орд газрууд ч илэрч байгаа болон тээвэр, ложистикийн салбарт анхаарал хандуулахыг  хөрөнгө оруулагчдаас хүсэж байлаа.

“Эрдэнэс Монгол” ХХК онцгой ач холбогдол өгч байна

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт энэ жилийн чуулганд хөрөнгө оруулагчдын тоо 300 гаруйд хүрч нэмэгдсэнийг онцлоод  "Эрдэнэс Монгол” нэгдлийн хэтийн төлөв, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах мэдээлэл өгсөн юм.

“Эрдэнэс Монгол” ХХК онцгой ач холбогдол өгч байна

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О.Одбаяр Монгол бүхэлдээ хөрөнгө оруулалтын таатай орон болох, сайн хөрөнгө оруулагчид тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Тэрбээр тогтворгүй байдлын тухай ярихаасаа илүүтэй Монгол талаас Компанийн засаглалаа сайжруулах, хөрөнгө оруулагч талаас богино хугацааны ашиг харахгүйгээр харилцан ашигтай төсөл хөтөлбөр санал болгохыг чухалчилсан нь олны анхаарал татсан.

“Эрдэнэс Монгол” ХХК онцгой ач холбогдол өгч байна

Үдээс хойшхи хуралдаанд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн дэд захирал Г.Ганболд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг нэмэгдүүлж, иргэн бүрт эзэмшүүлсэн нэг ширхэг давуу эрхийн хувьцааны бүртгэлийн ажлын талаар мэдээлэл хийсэн нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа.      

 



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?