📅

СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ

🕔 2017/01/11 17:09

СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ

 

Аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэхийн хүсэлтээр өнөөдөр /2017.1.10/ Монголын сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Галбаатар Дархан-Уул аймагт ажиллалаа. 

Уулзалтад аймгийн Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Захирагчийн албаны мэргэжилтэн, СӨХ-ны гүйцэтгэх захиралууд оролцож харилцан санал солилцсон юм.

Энэ үеэр Монгол улсын Засгийн газраас СӨХ-ны талаар авч байгаа арга хэмжээ, СӨХ-ны хуулинд өөрчлөлт оруулах ажлын явц, МСӨХ-ны дэд зөвлөлийн ажлын явцын талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Галбаатар мэдээлэл хийсэн.

Манай аймагт нийтдээ 35 СӨХ байдаг бөгөөд сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаа хангалтгүй явагдаж байгааг уулзалтын үеэр аймгийн удирдлагууд онцлоод цаашид хамтран ажиллаж, хяналт шалгалтыг хийн хариуцлага тооцуулахаар боллоо.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?