📅

БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулсан гэх С.Эрдэнэ өөрөө ажилчдаа дарамталдаг байсан гэв

🕔 2016/02/18 17:16

Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой асуудал болон өчигдөрийн хэвлэлийн бага хуралтай холбогдуулан өнөөдөр Баянзүрх дүүргийн "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийн зарим мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Тодруулбал өчигдөр Д.Пүрэвдаваад дарамтлуулсан бөгөөд ажлаас халагдсан гэх хүмүүс ярихдаа ХГБХТ-ийн дарга С.Эрдэнийг жирэмсэн байхад нь Д.Пүрэвдаваа зодож, ажлаас хөөсөн гэдэг мэдээллийг олон нийтэд өгсөн юм.

Гэтэл "Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв”-ийн мэргэжилтэн Г.Билгүүн, Л.Азжаргал, А.Соёлоо, П.Анхбаяр нар өнөөдөр мэдээлэл хийхдээ "С.Эрдэнэ өөрөө удирдах ёс зүйгүйгээс гадна маш муухай ааш араншинтай. Биднийг үргэлжийн дарамт шахалтанд ажиллуулдаг. Ажилчдынхаа гэр бүл рүү хүртэл залгаж дарамталдаг учраас хамтарч ажиллах боломжгүй байдалд хүрээд байгаа. Гэтэл тэр ажлаас халагдсан хэрнээ албан тушаалаа өгөхгүй байгаа нь бидэнд хүндрэлтэй байна.

С.Эрдэнийг Д.Пүрэвдаваад зодуулсан үгүйд ч бус Д.Пүрэвдавааг өмгөөлөх гэсэндээ ч бид ингэж мэдээлэл хийж байгаа юм биш...” гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?