📅

​БИЧИЛ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ОРОН НУТГИЙН ХЭРЭГЦЭЭНД ГАЗАР АВАВ

🕔 2017/09/04 10:29

​БИЧИЛ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ОРОН НУТГИЙН ХЭРЭГЦЭЭНД ГАЗАР АВАВ

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2017.08.30/ хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай асуудлыг оруулж, хэлэлцүүлсэн юм. Бичил уурхай нь хууль эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас зохион байгуулалтад орж чадахгүй, хэсэг бүлгээрээ зөвшөөрөгдөөгүй эрүүл газар, малын бэлчээрийг ухаж төнхөх, ухаж авсан шороогоо голын урсгал усанд угааж бохирдуулах зөрчил олон жил давтагдсаар ирсэн.

Тиймээс 2007 оны үеэс эхлэн Бичил уурхайг зохион байгуулалтад оруулах асуудал яригдаж, 2010 онд Засгийн газрын 308 дугаар тогтоол батлагдсан юм. Уг тогтоолын дагуу гар аргаар алт олборлогчид нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг 48 нөхөрлөл бүртгэлтэйгээс Хонгор сумаас 39, Шарын гол сумын иргэд байна.

Эдгээр нөхөрлөлүүдээс удаа дараалан тавьсан саналын дагуу бичил уурхайн зориулалтаар орон нутгийн хэрэгцээнд газар авахаар төлөвлөсөн ба анхны саналаар Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Булагт, Шивэрт, Хуурай гэсэн газруудыг нэрлэжээ. Харин аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр /2017.08.29/ газар дээр нь явж судалгаа хийж, тодорхой дүгнэлтүүдийг гаргасан бөгөөд Булагт, Шивэртэд байгалийн онгон төрх нь алдагдаагүй, ойн бүс учраас бичил уурхайн зориулалтаар ашиглахаас түдгэлзэн, Хуурай орчмын 4,9 га талбайг орон нутгийн хэрэгцээнд авахаар Тэргүүлэгчдийн хуралд санал оруулсан юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэн баталж, тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтын дагуу ашиглуулах, ашиглалтын явцад хяналт тавьж, тогтоолын хэрэгжилтийг жил бүр аймгийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж ажиллахыг үүрэг болголоо.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?