📅

Зам талбайг арчлан хамгаалах бие даасан байгууллагыг байгуулна

🕔 2015/12/02 12:41

Дархан-Уул аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн өргөтгөсөн болов. Монгол Улсын Засгийн газрын тогтоол энэ оны дөрөвдүгээр сард гарснаар Дархан-Уул аймгийн Тээвэр, Авто замын газрыг татан буулгаж "Дархан тээвэр” ОНӨҮГ-ыг байгуулах талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар танилцуулж байсан ч уг асуудал шийдэгдэлгүй өдий хүрчээ.

Тус аймагт авто ослын тоо ихсэж зам талбайн арчлалт, хамгаалалт орхигдсоноос аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон байна. Ажлын хэсэг нэг сарын хугацаанд энэ асуудлыг орон нутагт ашигтай нөхцлөөр шийдэх гарц хайж долоон чиглэлээр үүрэг даалгавар авч дүгнэлт гарганаа аймгийн ГХУСАЗЗ-ийн хуралд танилцуулав.

Дархан-Уул аймаг орон нутгийн өмчид байгаа 18 тэрбум төгрөгийн өртөг бүхий зам талбайгаа эзэнгүй орхигдуулахгүйн үүднээс татан буугдсан аймгийн Тээвэр, Авто замын газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага бий болжээ. Тиймээс энэ асуудлыг аймгийн 2016 оны төсөв төлөвлөгөөг батлахаас өмнө ГХУСАЗЗ-ийн хурлаараа яаралтай хэлэлцсэн нь энэ юм.

Дархан-Уул аймагт авто замын бодлогын баримт бичгийг 2010 оны 12 дугаар сард хэлэлцэж  2021 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан. Аймгийн ГХУСАЗЗ-өөс байгуулсан ажлын хэсгийнхэн орон нутгийн зам талбайг эзэнтэй болгох үүднээс орон нутгийн өмчит бие даасан аж ахуйн тооцоотой байгууллагыг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг уг зөвлөлгөөний үеэр танилцуулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тогтлоо.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?