📅

Дархан Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

🕔 2016/11/30 10:34
Дархан Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдавДархан уул Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал  боллоо. Тус хурлаар "Сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл томилох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн сонгох тухай”, "Сүм, хийдүүдийн зөвшөөрөл сунгах тухай”, "Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай”, "Аймгийн Аудитын газраас 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөлд өгөх санал”, "Өмч төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хорооны дүгнэлт”, "Илтгэл, илтгэгчийг батлах тухай”, "Аймгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай” зэрэг 10 асуудлыг хэлэлцэн батлав.

 

Сургууль, цэцэрлэгүүдийн зөвлөлд аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд ажиллах үүсгэн байгуулагчийн Төлөөлөгчдийг баталлаа

Аймгийн ИТХ-ын дахин сонгуулиар эрх нь баталгаажсан Төлөөлөгчдийг орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн зөвлөлд үүсгэн байгуулагчаар ажиллах хуваарийг нэмэлтээр баталсан юм.Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид орон нутгийн өмчид сургууль цэцэрлэгийн зөвлөлд үүсгэн байгуулагчаар ажилласнаар сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургууль, цэцэрлэгийн болон тэдгээрийн захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх, туслах, сургалтын чанарын түвшинг сайжруулах санал боловсруулах, багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн тухайн сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд харьяа багийн Засаг дарга нарыг нэмж оруулах нь зүйтэй гэв.

Боловсролын байгууллагуудын нэр Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төлөөлөгчид
1 1 дүгээр цэцэрлэг Б.Азжаргал
2 4 дүгээр цэцэрлэг Т.Тулгаа
3 10 дугаар цэцэрлэг С.Ганзориг
4 11 дүгээр цэцэрлэг З.Бадрал
5 21 дүгээр цэцэрлэг Д.Элдэвсайхан
6 24 дүгээр цэцэрлэг Д.Батбаяр
7 Шарын гол сумын 2 дугаар сургууль, 14 дугаар цэцэрлэг С.Насанбат
8 Шарын гол сумын 17,19 дүгээр цэцэрлэг Д.Амарсанаа
9 Шарын гол сумын 6 дугаар сургууль, 2 дугаар цэцэрлэг Ч.Оюунчулуун
10 Хонгор сумын 16 дугаар цэцэрлэг, 14 сургууль Н.Лхагвасүрэн
11 Хонгор сумын 11 дүгээр сургууль А.Бадамнямбуу
12 "Оюуны ирээдүй” цогцолбор Б.Жавхлан

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг 6 сүм хийдийн зөвшөөрлийг сунгав

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар үйл ажиллагаа сунгуулах зөвшөөрөл хүссэн 7 сүмийн материалыг ирүүлснийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан юм. ирсэн юм Үүнээс "Соён гэгээрүүлэгч шашны төв”, "Бурханы сүм”, "Мариа аусилиум католик сүм”, "Христ сайн мэдээ Дархан цуглаан”, "Дархан Баптист сүм”, "Эвсэг ахан дүүсийн төлөө Баптист сүм” зэрэг сүмүүдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 1 жилийн хугацаатайгаар сунгахаар шийдвэрлэж, харин "Травдозамбуулин” хийд нь татварын өртэй, материал дутуу учраас зөвшөөрөл сунгахыг хойшлууллаа.

Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх, 2017 оны аймгийн төсвийн төслийг тэмдэглэлээр дэмжлээ

Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 18079.7 сая төгрөг, зарлагыг 19335.7 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1079.9 сая төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 592.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 4108.2 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 32,121.4 сая төгрөгөөр тус тус батлуулахаар санал оруулсныг хэлэлцэн аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанд оруулахаар боллоо.

Харин 2017 оны аймгийн төсвийн төслийн Төсвийн орлогыг 16852.5 сая төгрөг, Зарлагыг 16047.8 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 305.2 сая төгрөг, Сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1084.8 сая төгрөг, Сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 585.3 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн санг 671.1 сая төгрөг, Сумдаас улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 33024.7 сая төгрөгөөр тус тус батлуулахаар санал оруулсныг хэлэлцээд Тэргүүлэгчдээс гаргасан саналыг тусгаж, Хуралдаанаар оруулахаар дэмжив.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?