📅

Өнөөдрийн байдлаар таван түймрийг бүрэн унтрааж, дөврийг цурманд оруулаад байна

🕔 2017/07/24 15:10

Өнөөдрийн байдлаар таван түймрийг бүрэн унтрааж, дөврийг цурманд оруулаад байна

Онцгой Байдлын Ерөнхий Газраас Ой хээрийн түймрийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл ирүүллээ. 

Долоодугаар сарын 17-ноос хойш нийт гарсан 21 түймрээс 16 түймрийг бүрэн унтраагаад байна.

2017 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал сумын 2, Эрдэнэ сумын 1 нийт 4 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар асаж байгаа болон цурманд оруулсан түймрүүдийг бүрэн хяналтанд авсан боловч цаг агаарын хэт халалт, салхины эрч эрс нэмэгдэх зэргээс шалтгаалан түймрийн голомт хүндэрч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бие бүрэлдэхүүнийг сэлгэн байршуулан ажиллуулж байна. 

 Долоодугаар сарын 24-ны нөхцөл байдлын мэдээлэл...

ДӨРВӨН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн "Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 52 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 17:52 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн "Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 114 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн "Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Аврах тусгай ангийн 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, ЗХ-ний 186 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 115 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 12:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны "Орз-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 9 ажилтан, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.21-ний өдрийн 13:45 цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

ТАВАН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААГААД БАЙНА

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн "Байшинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 108 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 41 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.23-ны өдрийн 09:03 цагт бүрэн унтраан, Хан хэнтийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн "Марзын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 07.01-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 45 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.23-ны өдрийн 09:30 цагт бүрэн унтраан, тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн "Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын ангийн Мандал сум дахь салбарын 10 алба хаагч, мөн Салхит салбарын 10 алба хаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.23-ны өдрийн 11:30 цагт бүрэн унтраан, "Хангайн бүргэд” ХХК-ийн захиралд хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн "Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 50 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 34 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ЗХ-ний 120 дугаар ангийн 62 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 212 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраан тус сумын Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн "Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 4 иргэн ажиллаж 07.23-ны өдрийн 19:19 цагт бүрэн унтраан тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

ГУРВАН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн "Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 107 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл  тосгоны "Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 42 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны "Ар матах-Уул” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?